1998 онд "StarCraft" нэртэй цэрэг дайн, шинжлэх ухааны сэдэвтэй стратеги видео тоглоомоо гаргаж байсан видео тоглоом үйлдвэрлэгч "Blizzard Entertainment" компани энэхүү тоглоомынхоо үргэлжлэлийг 2010 оны 7-р сарын 27-нд "StarCraft II: Wings of Liberty" нэртэйгээр худалдаанд гарсан билээ. 1998 онд гарсан тоглоомын эхний хэсэг нь 2009 оныг хүртэлх хугацаанд дэлхий даяар 11 сая гаруй хувь борлогдож, шилдэг борлуулалттай тоглоом болсон энэхүү тоглоомын хоёр дахь хэсэг болсон шинэ хувилбарын үйл явдал 26-р зуунд Сүүн замын галактикын алсын нэгэн хэсэгт өрнөх болно.



